Америкийн Зүрхний Нийгэмлэгийн хөтөлбөрийн дагуу BLS/ACLS-ийн сургагч багш бэлтгэх сургалт


"Зүрх судасны үндэсний конференц 2019"-ийн үеэр “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ээс тус нийгэмлэгийн гишүүдэд зориулан конференцийн дагалдах сургалтуудын хүрээнд “Суурь ба лавшруулсан амьлуулах тусламж” (BLS/ACLS)-ийн сургагч багш бэлдэх сургалтыг зохион байгуулах гэж байна

Сургалтанд хамрагдсанаар "Суурь ба лавшруулсан амьлуулах тусламж"-ийн сургалтын удирдан зохион байгуулах эрхтэй сургагч багш болох давуу талтай юм. 

Тус сургалт нь Зүрх судасны үндэсний конференц 2019-ийн өмнөх долоо хоногт буюу 09 сарын 16-20-ны хооронд Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын танхимд явагдана. Сургалтанд хамрагдахын тулд “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн гишүүн байх шаардлагатай ба хамрагдахыг хүссэн эмч, мэргэжилтэн та нийгэмлэгт хүсэлтээ 2019 оны 08 сарын 23-ны дотор өргөдлөө info@cardiosociety.mn хаягаар илгээнэ үү!

Та өөрийн өргөдөлдөө дараах мэдээллийг бөглөж бидэнд ирүүлнэ үү.

Овог:
Нэр:
Утасны дугаар:
Имэйл хаяг:
Харьяалах байгууллага:
"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн байх

Та бүхэнд амжилт хүсье.