ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2019

Монгол улсад зүрх судлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй Эрхэм хүндэт эмч, мэргэжилтэнүүд танаа!

Та бүхнийг 17 дах жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2019”-ийн онцлох сэдэв нь “Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг” байх ба та бүхнийг идэвх, санаачлагатай өргөнөөр оролцохыг урьж байна.

Конференцид Монгол орны өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор оролцохоос гадна олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хамтдаа хэлэлцэж, шийдэлд хүрдэг билээ.

Конференцийн 3 өдрийн туршид төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдийн лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдолууд, 2019 онд шинээр танилцуулагдаж буй удирдамж, зааврууд, гардан сургалтууд, сүүлийн үеийн бүхий л эм, эмнэлгийн  хэрэгслийн үзэсгэлэнг бэлтгэн хүргэхээр шамдан ажиллаж байна. Үүнд та бүхний оролцоо дэмжлэг туйлийн чухал тул өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг уриалж байна.



Дараах өдрүүдийг календартаа тэмдэглэж аваарай!!!
  • 2019 оны 09 сарын 20-21-ны өдөр “Зайсан Хилл” цогцолборын хурлын танхимд
  • 2019 оны 09 сарын 22-нд “П.Н. Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг” хурлын танхимд тус тус зохион байгуулагдана.
Зүрх судасны үндэсний конференц 2019-ийн онцлог

    • Люксембургийн зүрхний төвтэй хамтарсан хуралдаан
    • Торгоны замын орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэгтэй хамтарсан хуралдаан
    • Сонирхолтой ховор тохиолдлууд
    • Шилдэг, шинэлэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд
    • Монгол улсад шинээр боловсруулагдаж буй заавар, зөвлөмж, стандарт, удирдамжийн хэлэлцүүлэг
    • Амилуулах лавшруулсан тусламжийн семинар
    • Зүрхний цахилгаан бичлэгийн сургалт
    • Эмнэлзүйн судалгааны арга зүйн сургалт

    КОНФЕРЕНЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ЧУХАЛ ОГНОО



    Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

    Имэйл: info@cardiosociety.mn   
    Харилцах утас: 89008840, 99153690