“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2019” ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ, ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ ИЛГЭЭХ

“Зүрх судасны үндэсний конференц 2019”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн тохиолдлуудыг ирүүлэхийг урьж байна.

Судалгааны ажлын хураангуйг доорхи зааврын дагуу  http://www.cardiosociety.mn/, conference.cardiosociety.mn веб хуудсын онлайнаар илтгэлийн хураангуй хүлээн авах хэсгийг ашиглан илгээнэ.

Илтгэлийн хураангуй, эмнэлзүйн тохиолдол хүлээн авах сүүлийн хугацаа:
  • 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл


Аман болон ханын илтгэлийг шалгаруулан хариу өгөх хугацаа:
  • 2019 оны 09 сарын 07-ний өдөр


Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага: Илтгэлийн хураангуйг зөвхөн онлайн хэлбэрээр conference.cardiosociety.mn цахим хуудасны “Илтгэлийн хураангуй илгээх” хэсгийг ашиглан илгээнэ. Илтгэлийн хураангуйг илгээхдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Бүртгэлийн хэсэг: Бүртгэлийн хэсэгт тухайн судалгааны ажил, эмнэлзүйн тохиолдлыг хийж гүйцэтгэсэн үндсэн судлаач, хамтарсан судлаачдын мэдээллийг оруулна. Үүнд дараах хэсгүүд заавал байна.
  • Үндсэн судлаач
  • Үндсэн судлаачийн харьяалал
  • Үндсэн судлаач: Имэйл хаяг
  • Үндсэн судлаач: Утасны дугаар
  • Хамтарсан судлаач
  • Хамтарсан судлаачдын харьяалал


Илтгэлийн хураангуй: Илтгэлийн хураангуйг гарчиг, судлаачдын мэдээллийг оролцуулахгүйгээр 3000 тэмдэгтэд багтаасан байна. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна.
  • Гарчиг: Монгол хэл дээр
  • Гарчиг: Англи хэл дээр
  • Үндэслэл
  • Зорилго
  • Материал, арга зүй
  • Үр дүн
  • Дүгнэлт
  • Түлхүүр үг (салбар хуралдааны аль нэгэнд хамаарах түлхүүр үгнээс сонгоно)


Шилдэг залуу судлаач эмчийг шалгаруулан 2 сая төгрөгийн грант олгоно.
Судалгааны ажлын хураангуй илгээх болон бусад холбоотой мэдээллийг www.cardiosoceity.mn, conference.cardiosociety.mn цахим хуудаснаас лавлана уу.