Зүрх судасны үндэсний конференц 2019 - Судалгааны арга зүйн сургалт


"Зүрх судасны үндэсний конференц 2019"-ийн үеэр “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ээс тус нийгэмлэгийн гишүүдэд зориулан конференцийн дагалдах сургалтуудын хүрээнд Эмнэлзүйн судалгааны арга зүй  сургалтыг зохион байгуулах гэж байна

Сургалтанд хамрагдсанаар эмнэлзүйн эмч нарт эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа хийх арга зүйд суралцах, анхан шатны мэдлэг, чадварыг эзэмших давуу талтай юм. 

Тус сургалт нь Зүрх судасны үндэсний конференц 2019-ийн сүүлийн өдөр буюу 09 сарын 22д Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын танхимд явагдана. Сургалтанд хамрагдахын тулд “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн гишүүн байх шаардлагатай ба хамрагдахыг хүссэн эмч, мэргэжилтэн та нийгэмлэгт хүсэлтээ 2019 оны 09 сарын 13-ны дотор өргөдлөө info@cardiosociety.mn хаягаар илгээнэ үү!

Сургалт зохион байгуулах анги, танхимын хүрэлцээнээс шалтгаалж сургалтанд хамрагдахаар хүсэлтээ өргөдлөө ирүүлсэн эхний 30 хүний материалыг хүлээн авна. Та өргөдлөө ирүүлэхдээ дараах мэдээллийг бидэнд хавсаргаж ирүүлнэ үү.

Овог:
Нэр:
Утас:
Имэйл хаяг:
Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн эсэх:

Та бүхэнд амжилт хүсье.