Зүрх судасны үндэсний конференци 2019 хурлын хөтөлбөр







ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2019

Монгол улсад зүрх судлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж буй Эрхэм хүндэт эмч, мэргэжилтэнүүд танаа!

Та бүхнийг 17 дах жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2019”-ийн онцлох сэдэв нь “Бүтцийн өөрчлөлт бүхий зүрх судасны эмгэг” байх ба та бүхнийг идэвх, санаачлагатай өргөнөөр оролцохыг урьж байна.

Конференцид Монгол орны өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор оролцохоос гадна олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хамтдаа хэлэлцэж, шийдэлд хүрдэг билээ.

Конференцийн 3 өдрийн туршид төрөлжсөн нарийн мэргэжилтнүүдийн лекц, хэлэлцүүлэг, сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, сонирхолтой тохиолдолууд, 2019 онд шинээр танилцуулагдаж буй удирдамж, зааврууд, гардан сургалтууд, сүүлийн үеийн бүхий л эм, эмнэлгийн  хэрэгслийн үзэсгэлэнг бэлтгэн хүргэхээр шамдан ажиллаж байна. Үүнд та бүхний оролцоо дэмжлэг туйлийн чухал тул өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэлэлцүүлэхийг уриалж байна.



Дараах өдрүүдийг календартаа тэмдэглэж аваарай!!!
  • 2019 оны 09 сарын 20-21-ны өдөр “Зайсан Хилл” цогцолборын хурлын танхимд
  • 2019 оны 09 сарын 22-нд “П.Н. Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг” хурлын танхимд тус тус зохион байгуулагдана.
Зүрх судасны үндэсний конференц 2019-ийн онцлог

    • Люксембургийн зүрхний төвтэй хамтарсан хуралдаан
    • Торгоны замын орнуудын зүрхний хэм судлалын нийгэмлэгтэй хамтарсан хуралдаан
    • Сонирхолтой ховор тохиолдлууд
    • Шилдэг, шинэлэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд
    • Монгол улсад шинээр боловсруулагдаж буй заавар, зөвлөмж, стандарт, удирдамжийн хэлэлцүүлэг
    • Амилуулах лавшруулсан тусламжийн семинар
    • Зүрхний цахилгаан бичлэгийн сургалт
    • Эмнэлзүйн судалгааны арга зүйн сургалт

    КОНФЕРЕНЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ЧУХАЛ ОГНОО



    Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.

    Имэйл: info@cardiosociety.mn   
    Харилцах утас: 89008840, 99153690

    Зүрх судасны үндэсний конференц 2019 - Судалгааны арга зүйн сургалт


    "Зүрх судасны үндэсний конференц 2019"-ийн үеэр “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ээс тус нийгэмлэгийн гишүүдэд зориулан конференцийн дагалдах сургалтуудын хүрээнд Эмнэлзүйн судалгааны арга зүй  сургалтыг зохион байгуулах гэж байна

    Сургалтанд хамрагдсанаар эмнэлзүйн эмч нарт эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа хийх арга зүйд суралцах, анхан шатны мэдлэг, чадварыг эзэмших давуу талтай юм. 

    Тус сургалт нь Зүрх судасны үндэсний конференц 2019-ийн сүүлийн өдөр буюу 09 сарын 22д Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын танхимд явагдана. Сургалтанд хамрагдахын тулд “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн гишүүн байх шаардлагатай ба хамрагдахыг хүссэн эмч, мэргэжилтэн та нийгэмлэгт хүсэлтээ 2019 оны 09 сарын 13-ны дотор өргөдлөө info@cardiosociety.mn хаягаар илгээнэ үү!

    Сургалт зохион байгуулах анги, танхимын хүрэлцээнээс шалтгаалж сургалтанд хамрагдахаар хүсэлтээ өргөдлөө ирүүлсэн эхний 30 хүний материалыг хүлээн авна. Та өргөдлөө ирүүлэхдээ дараах мэдээллийг бидэнд хавсаргаж ирүүлнэ үү.

    Овог:
    Нэр:
    Утас:
    Имэйл хаяг:
    Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн эсэх:

    Та бүхэнд амжилт хүсье.



    Америкийн Зүрхний Нийгэмлэгийн хөтөлбөрийн дагуу BLS/ACLS-ийн сургагч багш бэлтгэх сургалт


    "Зүрх судасны үндэсний конференц 2019"-ийн үеэр “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ээс тус нийгэмлэгийн гишүүдэд зориулан конференцийн дагалдах сургалтуудын хүрээнд “Суурь ба лавшруулсан амьлуулах тусламж” (BLS/ACLS)-ийн сургагч багш бэлдэх сургалтыг зохион байгуулах гэж байна

    Сургалтанд хамрагдсанаар "Суурь ба лавшруулсан амьлуулах тусламж"-ийн сургалтын удирдан зохион байгуулах эрхтэй сургагч багш болох давуу талтай юм. 

    Тус сургалт нь Зүрх судасны үндэсний конференц 2019-ийн өмнөх долоо хоногт буюу 09 сарын 16-20-ны хооронд Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн хурлын танхимд явагдана. Сургалтанд хамрагдахын тулд “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг”-ийн гишүүн байх шаардлагатай ба хамрагдахыг хүссэн эмч, мэргэжилтэн та нийгэмлэгт хүсэлтээ 2019 оны 08 сарын 23-ны дотор өргөдлөө info@cardiosociety.mn хаягаар илгээнэ үү!

    Та өөрийн өргөдөлдөө дараах мэдээллийг бөглөж бидэнд ирүүлнэ үү.

    Овог:
    Нэр:
    Утасны дугаар:
    Имэйл хаяг:
    Харьяалах байгууллага:
    "Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн байх

    Та бүхэнд амжилт хүсье.





    “ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2019”-д БҮРТГҮҮЛЭХ

    “Зүрх судасны үндэсний конференци 2019”-д оролцогчид хурлын албан ёсны http://www.cardiosociety.mn/, conference.cardiosociety.mn цахим хуудсанд байрлах “NCVC 2019 - Онлайн бүртгэл” хэсэгт өөрийн мэдээллийг оруулж онлайн бүртгэл хийлгэх боломжтой.

    Бүртгэлийн хураамжийг төлсөн баримтийн хуулбарыг info@cardiosociety.mn имэйл хаягаар хавсаргаж илгээснээр таны бүртгэл баталгаажихыг анхаарна уу!




    БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ

    Дансны эзэмшигчМОНГОЛЫН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ

    - Банк: Голомт банк
    - Данс: 180 114 1629

    Төлбөрийн баримт дээр Конференци 2019 гэж бичээд овог, нэррегистерийн дугаар, утасны дугаар оруулах шаардлагатайг анхаарна уу!

    Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 89008840, 99886282 дугаарт холбогдон лавлана уу!

    “ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2019” ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ, ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ ИЛГЭЭХ

    “Зүрх судасны үндэсний конференц 2019”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн тохиолдлуудыг ирүүлэхийг урьж байна.

    Судалгааны ажлын хураангуйг доорхи зааврын дагуу  http://www.cardiosociety.mn/, conference.cardiosociety.mn веб хуудсын онлайнаар илтгэлийн хураангуй хүлээн авах хэсгийг ашиглан илгээнэ.

    Илтгэлийн хураангуй, эмнэлзүйн тохиолдол хүлээн авах сүүлийн хугацаа:
    • 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл


    Аман болон ханын илтгэлийг шалгаруулан хариу өгөх хугацаа:
    • 2019 оны 09 сарын 07-ний өдөр


    Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага: Илтгэлийн хураангуйг зөвхөн онлайн хэлбэрээр conference.cardiosociety.mn цахим хуудасны “Илтгэлийн хураангуй илгээх” хэсгийг ашиглан илгээнэ. Илтгэлийн хураангуйг илгээхдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    Бүртгэлийн хэсэг: Бүртгэлийн хэсэгт тухайн судалгааны ажил, эмнэлзүйн тохиолдлыг хийж гүйцэтгэсэн үндсэн судлаач, хамтарсан судлаачдын мэдээллийг оруулна. Үүнд дараах хэсгүүд заавал байна.
    • Үндсэн судлаач
    • Үндсэн судлаачийн харьяалал
    • Үндсэн судлаач: Имэйл хаяг
    • Үндсэн судлаач: Утасны дугаар
    • Хамтарсан судлаач
    • Хамтарсан судлаачдын харьяалал


    Илтгэлийн хураангуй: Илтгэлийн хураангуйг гарчиг, судлаачдын мэдээллийг оролцуулахгүйгээр 3000 тэмдэгтэд багтаасан байна. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна.
    • Гарчиг: Монгол хэл дээр
    • Гарчиг: Англи хэл дээр
    • Үндэслэл
    • Зорилго
    • Материал, арга зүй
    • Үр дүн
    • Дүгнэлт
    • Түлхүүр үг (салбар хуралдааны аль нэгэнд хамаарах түлхүүр үгнээс сонгоно)


    Шилдэг залуу судлаач эмчийг шалгаруулан 2 сая төгрөгийн грант олгоно.
    Судалгааны ажлын хураангуй илгээх болон бусад холбоотой мэдээллийг www.cardiosoceity.mn, conference.cardiosociety.mn цахим хуудаснаас лавлана уу.